Ингэний сүүгээр хорт хавдрыг эмчлэх бэлдмэл үйлдвэрлэжээ

2020 оны 01-р сарын 16 өдөр, 09 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1-15-6-750x500

“Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улс, БНХАУ-ын хамтран хийсэн тэмээний биологийн онцлог, генийн судалгааны ажлыг танилцуулах хурал боллоо. Судалгаагаар тэмээний цусаар дамжин сүүнд ирэх уургийг судлах зорилготой байсан. Тэмээний цус, сүүнд агуулагдах иммуноглобулин нь бусад амьтнаас эсийн хувьд өөр бүтэцтэй буюу нэг гинжтэй. Энэ нь хорт хавдрын эсэнд шууд хүрч, устгах замаар хүний биед нэн ашиг тустайг судлаачид онцолж байлаа. ӨМӨЗО-ы ХААИС-ийн профессор Н.Журамт “Бид ингэний сүүнээс хорт хавдрын эсрэг бэлдмэлийг гарган авч, үйлдвэрлээд байна. Худалдаанд нэвтрүүлэх шатандаа явж байгаа. Бүх амьд организмд иммуноглобулин бий. Харин тэмээний хувьд бүтэц нь арай өөр учраас хавдрын эсэнд хурдан очих давуу талтайг судалгаагаар тогтоогоод байна. Мөн бид эмчилгээний чиглэлээр ашиглах боломжтой тэмээнээс гарган авах уургуудыг орчин үеийн молекул биологийн аргаар гарган авч, ашиглах бололцоо бүрдсэн” хэмээн ярьж байлаа.

2005 оноос хамтарсан судалгааны ажил эхлэн онолын өндөр түвшинд хийж олон улсын “Nature Communications”, “Nature Genetics”, “Genome Biology and Evolution” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлүүд нь хэвлэгдэн гарчээ. Монгол Улсын талаас ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль хамтран оролцсон бол БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран ажилласан. Мөн Казахстан, Иран улстай хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх