Нийслэлийн Засаг даргын захирамжаар сайжруулсан шахмал түлш түлж байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарч байгаа үнсийг дахин боловсруулалтад оруулж, ашиглах боломжийг судлах, зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлын хэсгийг энэ сарын 1-нд байгуулжээ.
Тэд “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Барилгын материал үйлдвэрлэгч компаниудтай хамтран явган хүний замын зориулалтын хавтан, брошюр, эко хавтанг гэр хорооллын айл өрхөөс гарсан үнсийг ашиглан хийж туршсан байна. Энэ хүрээнд сайжруулсан түлшний таван шуудай үнс тушаасан иргэнд нэг уут сайжруулсан түлш үнэгүй олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, айлуудын хог хаягдлыг ачихдаа тухайн айл хэдэн шуудай үнс тушааж байгаа мэдээллийг “Сайн” картаар уншуулахад таван шуудай тутамд нэг шуудай сайжруулсан шахмал түлш үнэгүй авах эрх нь орж байхаар зохицуулагджээ.
Энэхүү төслийг эхний ээлжид нийслэлийн зургаан дүүргийн 12 хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
цэвэрхэн хэрэглэсэн шуудайг нь тодорхой үнээр авмаар юм