Ц.Эрдэнэбаатар: Зээл аваагүй ахмадуудад гурван сая төгрөг олгох шаардлагыг хүргүүлнэ

2020 оны 01-р сарын 14 өдөр, 21 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_8476-750x500

“Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр “Зээлгүй иргэдийг хамгаалах түр хороо”-ны ахмадууд мэдээлэл хийлээ. Энэхүү түр хороо байгуулагдаад гурав хонож байгаа аж. Тус хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар Монголын төр иргэдийн эрх ашгийг олон удаа хохироож байгааг хэлээд “Монгол Улсын парламент энэ удаа ч биш хэд хэдэн удаа иргэдийнхээ эрхийг зөрчсөн. Тухайлбал, гадаадад амьдардаг монголчуудыг сонгуульд санал өгөх эрхгүй болгож, эрхийг нь хаасан буруу шийдвэр гаргасан. Харин одоо зээл аваагүй иргэдийг хохироож байна. Иймд бид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан дараах утга бүхий саналыг хүргүүлж байна. Уг саналд ҮАБЗ-өөс гаргасан ахмадуудын тэтгэврийг төрөөс нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг УИХ хүлээн авч, хууль батлахдаа Үндсэн хууль зөрчиж, ахмадуудыг зээл авсан, аваагүйгээр нь ялгаварлан гадуурхаж, буруу шийдвэр гаргасан тул ахмадууд бид гомдолтой байна. Эдгээр хүмүүст бэлнээр гурван сая төгрөг өгч, аж амьдралыг нь дэмжих нь чухал бөгөөд ингэж бэлнээр өгснөөр дотоодын эдийн засагт ямар ч доргилт үүсэхгүй. Харин ч дотоод эдийн засгаа дэмжих юм. Ерөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд хэсэгчлэн хориг тавьж өгнө үү” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (103.14.38..***)
    2020/01/24 15:03

    одоо болиооо

    (0) (0)