Галт тэргэнд зорчиж явсан бүсгүй амаржиж охинтой боллоо

2020 оны 01-р сарын 13 өдөр, 16 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
images

Өнгөрсөн шөнө /2020.01.13/ 00:23 цагийн үед Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 43-р галт тэргэнд ээж, эгч нарын хамт гэр бүлээрээ зорчиж явсан Э.Энхнар гэдэг 7 сартай жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөж эсэн мэнд төржээ. Уг эмэгтэйг өвдөж эхлэнгүүт вагоны үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар эмнэлэгт яаралтай мэдэгдэж, ойрын өртөөн дээрээс тосч авахуулах арга хэмжээ авсан байна. Гэсэн ч уг эмэгтэй эмнэлгийн тусламж авах завдалгүй төрөх болсон тул хүүхэд эх барьж байсан туршлагатай эмэгтэй зорчигчийг олж эсэн мэнд төрүүлсэн байна. Эх охин хоёрыг эсэн мэнд төрүүлсэн ачтанг Ц.Ханддулам  гэдэг аж. Ийнхүү анхны хүүхдээ төрүүлж, охинтой болсон залуухан ээжийг эх хүн болоход нь УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар халуун сэтгэлээр хандаж, төмөр замчны үүргээ нэр төртэй биелүүлжээ. Галт тэргэнд төрж хүн болж хорвоод мэндлэх тохиолдол жил бүр гардаг бөгөөд энэ жилийн анхны тохиолдол нь энэ боллоо. Суудлын галт тэргэнд мэндэлсэн анхны хүүхэд Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд 1960 оны 04 дүгээр сарын 25-нд мэндэлж аав ээж нь Ганзам гэдэг нэрийг хайрлаж байжээ. Сонирхолтой нь уг галт тэргэнд хүүхдээ төрүүлсэн М.Цэрэндэжид хожим нь 1970-1996 он хүртэл УБТЗ-ын зорчигчийн вагон депод орон нутаг болон олон улсын чиглэлд үйлчлэгчээр ажиллаж байжээ.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх