Зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртжээ

2020 оны 01-р сарын 13 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol

2020.01.12-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 363 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 284-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал:

2020.01.11-ний өдрийн 03:40 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг /Аймгийн төв/ асфальтан замд Тоёота приус маркийн автомашины жолооч М нь  явган зорчигч 51 настай, эмэгтэй Х-г мөргөж амь насын хохироосон.

2020.01.12-ны өдрийн 01:30 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг /Аймгийн төв/ асфальтан замд  Toyota Raum маркийн автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Х нас барсан.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4 тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 1 тохиолдолд бүртгэгдсэн байна.

 Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх