Хос зүрхээ хамгаалъя: Драмынхан “Ромео, Жульета” жүжгийн орлогоо хандивлана

2020 оны 01-р сарын 10 өдөр, 16 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
new_68ec140ade4b7e7f2f230fe47b4e948fc69db540

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.

Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян өрнүүлж байна.

2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн “Аравт” тоглолтуудыг зохион байгуулахаар болсон юм.

Мөн Улсын драмын эрдмийн театрын зүгээс “Аравт” тоглолтод хамтарч оролцох ба алдарт “Ромео, Жульета” жүжгийг тусад нь тоглож, орлогоо хандивлахаар төлөвлөжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх