Гадаад валютын нөөц өсч, түүхэн дээд түвшинд хүрчээ

2020 оны 01-р сарын 09 өдөр, 16 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8e7dbe7c_xl_large

Манай улсын гадаад худалдааны ашиг өнгөрсөн онд 1.5 тэрбум долларт хүрч өслөө. Ингэж гадаад худалдааны ашиг нэмэгдсэн нь гадаад валютын албан нөөц хуримтлагдахад эерэгээр нөлөөлж, 2019 оны 11 дүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрчээ.

Засгийн газар, Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт нийт 200 сая ам.долларын санхүүжилтийг олгосноор валютын нөөц хамгийн их болжээ.

Тухайлбал, 2019 оны 12 дугаар сард Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.доллар, 2020 оны 01-р сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар тус тус орж иржээ.

Улмаар валютын нөөц өсч байгаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хадгалах, дунд хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг сайнаар шийдэхэд, Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой хадгалагдах, өсөхөд эерэгээр нөлөөлөх аж.

Цаашид Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэлээ.

Эх сурвалж: Монголбанк

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх