Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгийг хэрхэн таних вэ

2020 оны 01-р сарын 09 өдөр, 15 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
81471152_2401293233316461_5670819576321933312_o

Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм.
Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг.

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ГУРВАН ШИНЖ ТЭМДЭГ:
⚠️ Амьсгаадах, амьсгалын тоо олшрох
⚠️ Цээж хонхолзох
⚠️ Өндөр халуурах

БУСАД ШИНЖ ТЭМДЭГ:
⚠️ Чичрүүдэс хүрэх
⚠️ Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугийн үед огцом халуурах
⚠️ Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах
⚠️ Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах
⚠️ Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
⚠️ Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
⚠️ Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:
 Амны хаалт тогтмол хэрэглэх
Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх
 Ханиад, томуугаар өвчилсөн үедээ даарахгүй байх
 Цэвэр агаарт тогтмол гарах
 Шим тэжээлтэй хоол, унд хэрэглэх
 Ханиад томуугийн шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчлүүлэх
 Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх