Нийслэлийн хэмжээнд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна

2020 оны 01-р сарын 09 өдөр, 10 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
82381352_2455118091281286_533491056205889536_o

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого энэ сарын 9-15-ны хооронд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэллээ.
Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой юм.

Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр настан, Сүхбаатар дүүргийн иргэн Шагдар овогтой Багаажавынхаас албан ёсоор эхэлсэн.
Ш.Багаажав нь өдгөө 104 настай бөгөөд Хүн ам орон сууцны тооллогод ийнхүү 11 дэх удаагаа хамрагдлаа. Тэрээр том охин, ач, зээ нарын хамт амьдардаг.

Том охин Б.Өлзийсайхан “Хүн амын тооллогод аав маань 11 дэх удаагаа оролцсон юм байна. Миний хувьд тус тооллогод 6 дахь удаагаа оролцож, тоолуулж байна. Би эхээс 5-лаа. Нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй. Би өөрөө 7 хүүхэдтэй, ач, зээ нийлээд 20-оод болсон байна.
Миний бие тооллогод маш их ач холбогдол өгч байгаа. Хүн бүр тооллогодоо идэвхтэй хамрагдаарай” хэмээн сэтгэгдлээ хэлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх