Иранд осолдсон Украины нисэх онгоцонд сууж явсан бүх зорчигч амиа алдсан тухай “Reuters” агентлаг Ираны телевизийн мэдээллээс иш татан уламжлав.
Ираны аврах албаныхан Тегераны ойролцоо сүйрсэн Украины иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоц дээр хүрч очин аврах ажиллагааг эхлүүлснийг “Reuters” агентлаг энэ талаар мэдээлсэн. Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын төлөөлөгч Реза Жафарзадегийн мэдэгдэхдээ,осолдсон онгоцноос амьд үлдсэн зорчигч гарч ирэх магадлалтай гэж найдаж байсан. Харин Олон улсын хүмүүнлэгийн “Улаан хавирган сар” байгууллагын Иран дахь салбар онгоцонд гал гарч, шатаж эхэлсэн тул амьд хүн гарах магадлал маш бага гэж мэдээлж байв.
Украины онгоц лхагва гарагийн өглөө Техран хотын имам Хомейнийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо осолдсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Нисэх буудлын дарга Жаафар Задегийн мэдээлснээр, уг онгоцоор 167 хүн зорчиж байжээ.
Иранд суугаа Украины Элчин сайдын яам нисэх онгоцны ослын улмаас амиа алдсан зорчигчдын жагсаалтыг гаргаж байгаа тухай мэдээлсэн байна. “Одоогоор эцсийн жагсаалт гараагүй байна. Бид холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож, амиа алдсан хүмүүсийн жагсаалтыг гаргаж байна” гэж ЭСЯ-ны төлөөлөгч хэлжээ.