Продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбатад туслах хандивын аянд нэгдээрэй

2020 оны 01-р сарын 07 өдөр, 16 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
new_68ec140ade4b7e7f2f230fe47b4e948fc69db540
“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болсон. Учир нь хөгжмийн зохиолч Б.Чинбатын элэг нь хатуурч, церроз болсон тул элгээ солиулж гэр бүлийнх нь хүн түүний донор болсон. Тэгвэл уран бүтээлч хосуудад санхүүгийн хүндхэн асуудал тулгараад буй аж.

Тодруулбал, уран бүтээлч сайхан хос сэтгэлийн тэнхээ, залуу халуун насны эрч хүчээр хэцүү нэрт хүнд өвчинтэй тэмцэн сар гаруйн хугацааг өнгөрөөсөн. Тэгвэл алс хол, хүний нутагт хүндхэн байдалд байгаа тэдний ойрын хүмүүс саяхан уран бүтээлийн андуудад нь хэлсэн байна. Одоо Б.Чинбатын эмчилгээ санхүүгийн хүнд байдлаас болоод тасалдаж эхэлсэн бөгөөд долоо хоног эмчилгээ тасрах аваас амь нас эрсдэлтэй байдалд ороод байгаа аж. Мөн гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас Солонгос газарт өдөр бүр эмчилгээ, шинжилгээний төлбөр сая саяар тоологдож байгаа бөгөөд наандаж 140 сая төгрөгний эмчилгээний зардлыг төлөх хэрэгтэй байгаа гэнэ.

Иймээс сонгодог, үндэсний, рок, поп чиглэлийн уран бүтээлч нөхөд нь хүнд өвчинтэй хамтдаа тэмцэж буй хосод, тэдний гэр бүлд туслахаар санаа нэгдэн, “Бөртэ”, “Алтай” хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж Чинбаа, Сарнай нарт туслах анд нөхдийн групп үүсгэжээ.
Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай (Sarnai singer) холбогдож болох нь.
Мөн:
Хаан банк 5212071351
Цогтбаяр Сарнай
Гүйлгээний утга, нэр, утасны дугаараа бичээд хандив илгээж болох аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. hun
     (202.179.18.***)
    2020/01/10 15:46

    hun chadaltai tenheetei baihdaa her hund tusalj yavsan be gedeg n ih chuhal… Ene 2-g hun amitand handiv eneter ugch bn gej ogt sonsoogui.oorsdoo l ih bayan bdag bsan bh daa………

    (0) (0)
  2. ханчиннорв
     (202.9.46.1.***)
    2020/01/07 20:17

    уг нь нэгдмээр л байнасанж. эрүүлсаруул байхдаа мань мэтийг тоохгүй үнэтэй ганган тэргээрээ дайрч алчих гээд, хаусных нь хажуугаар яваад сонирхоод хашааны завсраар харахаар юу хулгай хийх гээд байгаам б, бушуухан зайл муусайн юмнууд гээд аймаар муухай аашлаад байсан залуу яг мөн л байна. аяганы хариу өдөртөө гэдэг юм шүү.

    (0) (0)