Осолдсон иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж байна

2020 оны 01-р сарын 07 өдөр, 11 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15783655995e13f29f8b737

Баян-Өлгий аймгийн Сагсай сум зургадугаар багийн Даян нуур гэдэг газар  иргэн А-ын жолоодож явсан Стивр загварын ачааны автомашин 2019 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Даян нуур дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн байна.

Цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг тухайн өдөр зогсоосон бөгөөд энэ сарын 5-ны өдрийн байдлаар нуурын усанд гурван метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг Зил-130 загварын ачааны гурван автомашинаар татаж,  автомашиныг эрэг дээр татан гаргажээ. Осолдсон иргэний цогцсыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх