Мотоциклтойгоо онхолдож амиа алджээ

2020 оны 01-р сарын 07 өдөр, 09 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

2020.01.06-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 205 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 152-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

2020.01.06-ны өдрийн 17.20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын  4-р баг “Улаан-уул” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш  7км-т/ шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй, Ж нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх