Виз зөвшөөрлийн кодыг үүрэн телефоны бүх хэрэглэгчдэд мессежээр хүргүүлэх боломжтой боллоо

2020 оны 01-р сарын 07 өдөр, 09 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
visa

Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн визийн зөвшөөрөл олгосон кодыг “Юнител”, “Скайтел” болон “Мобиком”-ын хэрэглэгчдэд мессежээр мэдээлж байсан бол энэ удаад “Жи мобайл”-ын сүлжээг нэмэлтээр оруулж, тус үүрэн телефоны хэрэглэгчдэд визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээх боломжтой боллоо.

Ийнхүү виз зөвшөөрлийн кодыг үүрэн телефоны бүх хэрэглэгчдэд мессежээр мэдээлснээр визийн зөвшөөрөл хүсэн материалаа ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд уг зөвшөөрлийн дагуу виз олгох байгууллагуудад шууд хандах боломжтой болж байна. Харин мессежээр хариу ирүүлээгүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн төвийн 1800-1882 дугаарын утсаар тодруулах боломжтой аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх