Сүүлийн үед “Хатан зүрхний хайр”, “Харц”, “Хувиршгүй” зэрэг олон сайхан дуугаар ард түмний сонорыг мялааж байгаа Дуучин Бадарчийн Уранзаяа хөгжмийн шинэлэг өнгө аяс, загварлаг дэгжин төрхөөрөө нийтийн дууны ертөнцөд шинэчлэлийн салхи сэвэлзүүлж эхэлснийг та анзаарсан уу? Тэрээр ардын дууч МУСТА Даваагийн Бурмаа, Дуучин МУСТА Олзодын Гансувд нарын дүү бөгөөд эгч дүүсийн хамтарсан “Сүүн үргэлжлэл” тоглолтыг 2019 онд түмэн олондоо хүргэсэн билээ. Харин одоо 2020 оны 01 дүгээр сарын 17-нд “ХАТАН ЗҮРХНИЙ ХАЙР” нэртэй анхны бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд тоглоход бэлэн болжээ. Дуучин удмын сүүн үргэлжлэл болсон үзэсгэлэнт бүсгүйтэй хамт нэгэн үдшийг уянга дуунд хөглөгдөж өнгөрөөхийг хүсвэл “Хатан зүрхний хайр” тоглолтыг зорин ирж тухлан саатахыг урьж байна.
Б.Дэлгэрцэцэг