Дуучин Э.Чулуунчимэг: Нэрний минь үсгүүдээр сайхнаас сайхан ерөөж өргөж тэтгэсэнд чин сэтгэлээсээ талархлаа

2020 оны 01-р сарын 04 өдөр, 20 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
80461156_2653719034665919_7746149513210888192_o

Дуучин Э.Чулуунчимэгт зориулж нэгэн эрхэм нэрнийх нь эхний үсгүүдээр бүтсэн шүлэг тэрлэсэн байна. Энэ талаар дуучин бүсгүй цахим хуудаснаа  “Нэрний минь үсгүүдээр сайхнаас сайхан ерөөж өргөж тэтгэсэнд чин сэтгэлээсээ талархлаа” хэмээн уг шүлгийг нийтэлжээ.
ЧУЛУУН ЧИМЭГ танаа

Чуулах тэнгэрийн алтан гургалдай
Чухам үнэний галт шувуухай
Чулуун эрдэнэсийн дээдийн чимэг
Чүнчиг атгасан бурхан заяа

Ухаан бодлын эгшигт гургалдай
Уран хийцийн төгс шувуухай
Угтах ирээдүйн наран гялбаа
Урам хайрын дууч дэлбээ

Лусын үзэсгэлэнт галт шонхор
Луусын шандаст салхин исэгрээ
Лагшин тунгалаг уран хөхөө
Лавайн эгшигт үүлэн солонго

Уул усны бурхан завилгаа
Уянга дууны тэнгэр заяа
Ухаан бодлын гэгээн аялгуу
Уярал хайрын саруул айзам

Уудам талын ван сэмбэрүү
Ухаарал хүслийн хун шувуу
Угтах ирээдүйн хүн чулуу
Урагшлах замын гэрэлт чимэг

Наран ээх өвөр нутгийн
Найраг эгшгийн Тэнгэр аялгуу
Намуун байгал баясах хангайн
Найрын түрлэг цангинах шуранхай

Чанх дээрээс чинь асгарах одыг
Чимэг болгон түмэнд түгээж
Чандаас ширтэх тэргэл сарыг
Чиг болгон энгэртээ тээж
Чухам хаанаас ч олдохгүй
Чин зүрхний хайрын балыг
Чагнах өвгөдийн урмаар амталж
Чуулах өвгөдийн сүнсээр бүрж

Ихэргүй чулуу шиг ховорхон заяагаа
Ижилгүй цэцэг шиг энхрийлэн гоёж
Илчтэй гал шиг дүрэлзэх сэтгэлээ
Инжтэй баярын инээмсэглэлээр бадрааж
Ирмэгтэй чулуу шиг хатуу бүхнийг
Илбэх хайраар аргадан ивэлгэж
Ирэх эриний жаргалантайн дэлгэрийг
Инээмсэглэл дүүрэн даллан хурайлж

Мишээж байгаа нар нь мэндийн цэнхэр хадагтай
Мэхийж байгаа сар нь уяралын цагаан гэгээтэй
Мэлтийж байгаа од нь авралын алтан гадастай
Мэлмэрч байгаа үүл нь хурын мөнгөн чимэгтэй

Эцэг Тэнгэрийн элбэрэл хайр нь эрдэнийн Чулуун чимэгтэй
Этүгэн Тэнгэрийн ариун сахиус нь
ургийн Алтан хэлхээтэй
Эрхэст Тэнгэрийн сүүн энгэр нь эхийн Хатан зүүсгэлтэй
Эргэх цагийн үрийн Тэнгэр нь ээжийн Чулуун гоёлтой

Ганган байгалаар биеэ чимэж
Галт жигүүрээр дэвэн нисэж
Гариг ертөмцийг инээмсэглэлээр ивээж
Ганжирт цамхгаа алдраар цуурайтуулж
Гал усны амин хэлхээг
Газарт ивэлгэж Тэнгэрт бадрааж
Ган тулганы эрчист дөлөөр
Гашуун бүхнээ ариусган тэгшилж
Гандаш үгүй бүтэн заяандаа
Галтай өвгөдийн энгэрт наадаж
Ганзагатай эмээлийн дөрөө харшуулж
Гангатай рашааны охь болж
Гадастай одны ЧУЛУУН ЧИМЭГ болтугай!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх