Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-37” наадам өнөөдөр Багануур дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө. “Болор цом-37” наадмын айргийн тавд яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга, Т.Баянсан, Б.Энхжаргал, Д.Жамбалдорж нар шалгарч үлдээд байсан юм.
Шүүгчдийн үнэлгээгээр “Болор цом-37” наадамд яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүн байр эзэллээ. Яруу найрагч Б.Энхжаргал хоёрдугаар байр эзэлсэн бол яруу найрагч Т.Баянсан гуравдугаар байрыг тус тус эзэлсэн юм. “Болор цом-37” наадмын тусгай байрт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар шалгарлаа.