Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврээ нөхөн тогтоолгох боломж бүрдэв

2020 оны 01-р сарын 03 өдөр, 22 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daatgal

Энэ оноос эхлэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж тэтгэврээ тогтоолгох боломжтой болж байна. Тодруулбал, УИХ-аас 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг энэ оны  нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байна.

Энэ хууль 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл буюу нэг жил хэрэгжих юм. Энэ хугацаанд 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байгаа юм.

Дээрх хууль үйлчилж эхэлснээр малчдын тэтгэврийн насыг наашлуулж 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болж байна. Нэг сард төлөх шимтгэлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх юм. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар тогтоосон тул даатгуулагч сард 42 мянган төгрөг төлнө гэсэн үг.

Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 мянган иргэн дээрх хуульд хамрагдах боломжтой. Тэтгэврийн насанд ойртсон малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 мянган иргэн дээрх хуульд хамрагдах боломжтой талаар НДЕГ-аас мэдээлж байна. НДШ-ээ нөхөн төлөх болон ажилласан жилээ нэмэгдүүлэх иргэд 1995-2019 он хүртэл хугацаанд шимтгэл төлсөн болон төлж чадаагүй иргэд ч мөн энэ 2020 онд багтаж үндсэн харьяа болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх