Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулна

2020 оны 01-р сарын 03 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
80854856_585048465621362_1381278872716181504_n_20200103100839

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Үн Гун, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын мэргэжилтэн Л.Хишигжаргал нар байлцав.

NEAR холбооны байгууллага нь Зүүн хойд Азийн зургаан улсын засаг захиргааны томоохон нэгж бөгөөд өөрөөр хэлбэл муж,аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа хамтын ажиллагааны байгууллага юм. Энэ сарын 01-нээс 03-ны өдрүүдэд NEAR холбооны гишүүд Монгол Улсад айлчлал хийж, аймаг нийслэлийн удирдлагуудтай уулзаж тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах, мөн 2020 онд Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулах зорилготой хүрэлцэн иржээ.

Уулзалтын эхэнд Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулах талаараа санал тавилаа. Мөн NEAR холбооны үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөөг танилцуулав.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд нийгэм эдийн засагт гарч буй ахиц дэвшлийн талаар товч мэдээлэл хийлээ. Мөн тэрбээр Улаанбаатар хотноо NEAR холбооноос Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулахад нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх талаар дэмжиж ажиллана гэв.

Ирэх 2021 онд хоёр улсын Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Монгол Улс 1996 оноос эхлэн NEAR холбоотой түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх