Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэгийг дэлхийн дээд амжилт бүртгэдэг Гиннесийн номд бүртгэжээ. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-оос 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнүүдэд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорчээ.
Тэрбээр дээрх хугацаанд нийт 35 медаль хүртэв. Үүнд:
- 11 алт
- 11 мөнгө
- 13 хүрэл медаль хүртсэн буюу хамгийн олон медаль хүртсэн амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.