Зам тээврийн ослын улмаас 1 хүн нас барж 5 хүн гэмтжээ

2020 оны 01-р сарын 02 өдөр, 17 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol

Тээврийн цагдаагийн албанд баярын болон амралтын өдрүүдэд /12.31-01.01/ иргэдээс нийт 512 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам зам тээврийн ослын шинжтэй 433 дуудлага бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас 1 хүн нас барж 5 хүн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлсэн бол 3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон байна. Тухайлбал: 12 сарын 31-ны орой 21:40 орчим ХУД-н 15 хороо Наадам центрийн баруун замд 45-50 насны эрэгтэйг улсын дугаар, марк тодорхойгүй автомашин дайрч ослын газрыг орхиж явсан. Тухайн иргэн ГССҮТ-д хүргэгдээд нас барсан. Тухайн хэргийг ТЦА-ны ЭЦХ-н алба хаагчид тухайн шөнө эрэн сурвалжилж 01 сарын 01-ны өдөр осол гаргасан тээврийн хэрэгслийг холбогдогчийн хамт шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх