Хотын бөглөрөл, хортой утааг ардаа хаяад, Хан хужиртад харайгаад оччихвол яадаг юм бол? Өөрийгөө тордоод, өрөвгөр жаахнуудыгаа давсан агуйд тоглуулаад, халуун шавар, ханасан уусмалд хэвтээд, даралтат шүршүүрт далчиганаад…яа бараг л зүүдэлж сэрлээ шдээ. Өдөржин буфет хоолтой, өег кофе, өнгийн бялуутай…гал тогооноос залхаж, гарч орохдоо даарч хөрөөд, тав алдахгүй тухлах таван одтой буудал шиг газар л бодогдоод байх юм.
Хамгийн түрүүнд Хан хужирт л санаанд орлоо.Утас цохисон чинь мини театрт нь өвлийн өвөөтэй кино гараад, бүжгийн танхим бүхэлдээ шинэ жилээр амьсгалаад, очсон охид гоёхон, ирсэн залуус идэр… амьдрал бол буцалж байгаа гэнэ ээ. Яамаар хорвоо юм бэ, яг одоо гараад шидчихвэл хүйтэн өвлөөр халуун шавар…за за ямартай ч зөв амарч, зөөлөн тухалж, ханиад харшлаа ардаа хаях нэг арга боддог хэрэг ээ…
Өнгөрсөн жил ингээд л явсан байх юм, өнөө жил хотод шигдээд, хоолой аргаж нүд хорсоод…хорвоо гэж…за та нар минь боломжоороо агаар салхинд гарч, ангаахайнуудаа баярлуулж, алд биесийг жаргаагаарай… гэж постолжээ.
“Хан Хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборт гэр бүл, найз нөхдийн хамгийн гоё шинэ жилийн баяр болох нь ээ.
Тодруулбал: “Хан Хужирт” 2019 оны 12 сарын 31нд МУГЖ, Опера Дива дуучин Ө.Уянгатай хамтран ШИНЭ ОНОО УГТАХ-НЭГЭН КЛАССИК ҮДЭШ-г санал болгожээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
7718 8888 / ⏰ 24 цагаар /