Сайн дурын гал сөнөөгчдөд нөхөн олговор олгоно

2019 оны 12-р сарын 30 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5e083ab16b682-6t93y2afc0n43tozb6ndjuyamh4wri2bg7tfwhjc3eo

Австралийн Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрийг унтраахын тулд сайн дураар гал сөнөөж буй хүмүүст нөхөн олговор олгохоор болсон талаар тус улсын Засгийн газар мэдэгджээ.

Ойн түймрийг унтраахаар албан ажлаа орхиж, цалингаа авж чадахгүй байгаа сайн дурын гал сөнөөгчдөд 6000 австрали.доллар буюу 4200 ам.доллар хүртэлх олговрыг олгох ажээ. Австрали даяар 100 гаруй гал түймэр дэгдсэн хэвээр байгаа юм.

Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, ойрын өдрүүдэд Австрали даяар хэт халах төлөвтэй байгаа тул ойн түймэр улам даамжирч болзошгүй бөгөөд Шинэ Өмнөд Уэльст агаарын температур Цельсийн 40 хэм хүрч магадгүй аж. Өнгөрсөн есдүгээр сараас хойш 5 мужид дэгдсэн ойн түймэр 4 сая гаруй га талбайг хамарч, үүний улмаас амиа алдсан хүний тоо 8 хүрчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх