Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа хүйтний эрч чанга хэвээр байх боловч 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2019 оны 12 дугаар сарын 29-ний 20 цагаас 12 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 29-34 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 34-39 градус, бусад нутгаар 28-33 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус хүйтэн байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 -метр. Дундговийн нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 31-33 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна. |