15 настай Билэгсайхан хэмээх тархины саажилттай хүүд туслахаар Дамбын Хишигжаргалын бага хүү Х.Мөнхжин хандивын аян эхлүүлсэн билээ.
Тэгвэл хандивын аян амжилттай болж Билэгсайхан хүү өнөөдөр төрсөн өдрөөрөө /2019.12.27/ хоёр өрөө байрандаа орлоо. Энэ талаар Х.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр Билэгсайхан дүүгийн маань 15 нас хүрч байгаа баярын өдөр мөн шинэ оны босгон дээр Билэгсайхан дүү маань баяр дээр баяр нэмж та бүхний ачаар хайрт ээжийнхээ ачийг өчүүхэн ч гэсэн хариулаж Ээждээ болон 2 бяцхан дүүдээ 2 өрөө байр авч өглөө Ийм сайхан үйл хамтдаа бүтээсэн хүн бүрийн сэтгэл, буян ,үр хүүхдүүдэд нь хэд үржиж хүрэх болтугай. Энэ улсад сайн нь муугаасаа хавьгүй их юм… Монгол цэргийн зөвлөлийн гишүүд болон Мөрөөдөл группын Дука- д маш их баярлалаа! Монгол улсын төлөө үргэлжид зүтгэе” хэмээн бичжээ.