Цөс өтгөрөх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

2019 оны 12-р сарын 26 өдөр, 17 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsus

Цөс мэдрэмтгий эрхтэн учраас баруун талын гар, мөрөөр дамжиж өвддөг. Мөн баруун далны доогуур, тохойны хонхорхой өвдөнө. Баруун хавирганы нуман доор цөс байрладаг ч өвдөх өвчлөл нь өөр газруудаар мэдрэгдэнэ. Бүр мэдрэг хүмүүс баруун хавирганы доор юм хүндрээд байна гэж мэдэрдэг. Цөс өтгөрөөд өвдөх хүртлээ хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой учраас ходоодны биет шинж буюу дотор муухайрах, цээж гашуун оргих, хоол шингэхгүй удах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн цөс гадагшлахгүй удаан хадгалагдсанаар буцаж элэг рүү урсана. Үүнээс болж элэг өөрөө цөсөнд түлэгдээд цөсний гаралтай элэгний хатуурал гэх өвчин үүснэ. Элэг, цөс, ходоод, нойр булчирхай гэх эрхтнүүд хоорондоо холбоотой байдаг учир ганцхан цөс өвдсөнөөс болж эдгээр эрхтнүүд ч гэмтэнэ

Цөсний чулуу үүсэх, хэд хэдэн шалтгаан байдаг.
– Өглөөний цай уухгүй байх
– Орой 18 цагаас хойш юм идэхгүй байх
– Өөх тос огт хэрэглэхгүй байх
– Хөдөлгөөний дутагдал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх