Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсаны том хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймгийн АН-ын гишүүд, дэмжигчдийн шинэ жилийн цэнгүүнд оролцжээ. Дурсамж дүүрэн нэг үдэш дуу хуур, ардчиллын алдаа оноог ярилцсаар өнгөрсөн байна. “Аав тань сар бүр бидэнтэй уулзалт зохион байгуулдаг байв. Одоо ч иргэдтэй ойрхон уулздаг гишүүн үгүй болж дээ” хэмээн ярихыг сонсох цаанаа л гунигтай байсан тухай Б.Ганхөлөг твиттер хаягтаа жиргэжээ. Г.Батхүү агсан жил бүрийн 12 сард Өвөрхангай нутгийнхаа зүг хүлгийн жолоо залдаг байв.
Б.Ганхөлөг Өвөрхангай аймгийн сумдын шинэ жилийн цэнгүүнд оролцжээ
2019 оны 12-р сарын 26 өдөр, 14 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )