Улаан талбайд болсон хоккейн тэмцээнд В.Путиний баг хожжээ

2019 оны 12-р сарын 26 өдөр, 14 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
837446_large

Өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд шинэ жилийн баярын өмнөх Шөнийн хоккейн лигийн тэмцээн болжээ. Уг тэмцээнд тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсон бөгөөд түүний баг 8:5 онооны харьцаатай хожсон байна.

Ялагч багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, мөн алдартай хоккейчид байсан Сергей Федоров, Павел Буре, Алексей Касатонов, Валерий Каменский зэрэг хүмүүс тоглосон байна. Харин тэдний эсрэг бизнес эрхлэгч Геннадий Тимченко, Владимир Потаннин, Роман Ротенбрег, амбан захирагчид болох Андрей Воробьев болон Алексей Дюмин, хөгжимчин Игорь Бутман зэрэг хүмүүс тогложээ.

Өнгөрсөн жилийн тэмцээн 12 дугаар сарын 29-нд болсон бөгөөд Путиний баг 14:10 онооны харьцаатайгаар хожсон байна. Шөнийн хоккейн лигийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн оролцоотойгоор анх 2011 оны 12 дугаар сарын 15-нд зохион байгуулж байжээ. Уг тэмцээний зорилго нь сонирхогчдын хоккейг хөгжүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх