Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгт хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Гэвч тэрээр “Эмчилгээ хийлгэх шаардлагатай” хэмээн шүүхэд хүсэлт гарган байж хилийн хоригоо цуцлуулсан. Түүний хувьд эмчилгээнд яваад ирэх хугацаагаа 2-3 удаа хойшлуулсан учраас оргон зайлсан гэж үзээд АТГ-аас эрэн сурвалжилж, байршлыг нь тогтоох ажиллагаа хийсэн байна.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 12 дугаар сарын 20 гэхэд ирнэ хэмээн ам өчгөө өгсөн атлаа ирсэнгүй. Тиймээс АТГ дараагийн шатны арга хэмжээ авч, түүнийг Монголд албадан авчрах асуудлыг ярьж байгаа ажээ. Ч.Сайханбилэг анх эмчилгээнд явахдаа БНСУ-д очсон бөгөөд тэнд байгаа нь тогтоогдсон байна. Гэвч тэрээр одоогийн байдлаар байршлаа өөрчлөн дүрвэн зайлсан хэдий ч АТГ интерполын шугамаар түүний хааана байгааг олж тогтоожээ