-Аргын тооллын 12 дугаар сарын 26. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 30, улаагчин тахиа, онгоц-18 од, суудал уул, мэнгэ 1 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулт, бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:04.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, мэргэ төлгө тавих, эм найруулахад сайн. Андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Өвлийн дунд улаан хулгана (бага) сар, 1 цагаан мэнгэ, гал суудалтай.
Зурхайч лам Д.Цогтбаатар