“Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийн нээлт боллоо

2019 оны 12-р сарын 25 өдөр, 16 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
80831038_2439426042972790_5439101293224263680_n_20191225035829

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 12 дугаар сарын 24-ний өдөр “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Дельта комплекс трейдинг” ХХК-ийн “Монгол Фармер” худалдааны төвд 39м2 талбай бүхий “Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэг байгууллаа.

Борлуулалтын цэгт Хан-Уул дүүргийн арьс шир, ноос ноолуур, эсгий болон савхин эдлэл, гар урлал, үндэсний хувцас, бэлэн хувцас, хүүхдийн дээл хувцас, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, үйл ажиллагааг сурталчилж байна.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх