Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол банкны хурлын зааланд зохион байгуулагдлаа.
Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан болон тус албаны даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Хэрэг бүртгэх тасгийн нийт 121 алба хаагч оролцлоо.
Тус албанаас Цагдаагийн ерөнхий газраас 2019 онд дэвшүүлсэн зорилтын шалгуур үзүүлэлтийг хангах, Цагдаагийн ерөнхий газрын болон албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайланг алба хаагчдад танилцуулж ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм.
“Тэргүүний хамт олон”-оор Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг,
“Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Ганзориг,
“Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Хонгор,
“Шилдэг мөрдөгч”-өөр
– Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Цэенрэгзэн,
– Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Ангар-Эрдэнэ,
– Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэг Б.Бат-Оргил,
– Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Өнөболд,
– Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Буян-Өлзий,
– Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Ж.Наранбаатар,
Хэрэг бүртгэх албаны “Баярын бичиг”-ээр нийт 10 алба хаагчийг тус тус шагнаж урамшуулсан байна.
Ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: ЦЕГ