Түүхий нүүрсээ оройн цагаар түлдэг байжээ

2019 оны 12-р сарын 23 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
80643420_3141151082578917_6636699447076061184_n

Хан-Уул дүүргийн шуурхай штабын утсанд энэ сарын 21-ний өдөр 8 дугаар хороо 12 гудамжинд байрлах айл түүхий нүүрс хадгалж түлээд байна гэх мэдээллийн дагуу шуурхай штабын бүрэлдэхүүн 14 цагт газар дээр очиж хяналт шалгалтыг хийлээ.Тухайн айл 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянтээгээс 1тн орчим түүхий нүүрс өрхийн хэрэгцээнд татсан байна. Иргэн О.Б нь өдрийн цагаар сайжруулсан шахмал түлш түлдэг, түүхий нүүрсээ оройн цагаар түлдэг гэх тайлбарыг өгсөн бөгөөд нүүрсийг битүүмжилж, Амгалангийн дулааны цахилгаан станцад ачууллаа. Иргэн Та Засгийн газрын тогтоолийг зөрчиж, нүүрс түлж буй иргэдийн мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд болон харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд мэдээлнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх