Хүйтний эрч чангарч, байгууллага аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаатай холботойгоор иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох, осгох, хөлдөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг.
Иймд иргэд та бүхэн шинэ жилийн баярыг архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх, баталгаатай такси унаагаар үйлчлүүлэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бусдыг шахаж согтоохгүй байх, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахгүй байхыг уриалж байна.
Түүнчлэн баярын өдрүүдэд аж ахуйн нэгж байгууллагууд харуул хамгаалалт, телекамер, дохиоллын системийн чанарыг сайжруулж, байнгын харуул хамгаалалттай байлгаж, иргэд аюулгүй байдлаа хангаж зөвшөөрөлтэй газраас солют, перотехникийн хэрэгсэл худалдан авч хэрэглэхийг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зөвлөж байна.