Баталгаагүй газраас архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг анхаарууллаа

2019 оны 12-р сарын 20 өдөр, 18 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
79547757_3134296689931023_4285594191301443584_n

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийн нөхцөлд нэр бүхий компаний архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нөхцөл байдалд ЭЦГ НМХГ, хамтарч хяналт шалгалт явууллаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар зориулалтын бус газарт архи үйлдвэрлэх нь хориотой, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус архины найрлага, сав баглаа боодол, зэргийг тодруулахаар ажиллаж байна. Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа лацны бүрэн байдал, хаяг шошго хуучин эсэх, үйлдвэрлэсэн хугацаа, механик бохирдолт, шилний сэв, зэргийг сайтар харж, гар дээрээс хууль бусаар зарагдаж буй согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг анхааруулъя. Шалгалт үргэлжилж байна.

80287146_3134296723264353_2471379578606583808_n

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх