Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Австрали улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2019 оны 12-р сарын 20 өдөр, 18 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_2378

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Австрали Улсын Элчин сайд Дэйв Воусэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга Доктор Алекс Стивенс нарыг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар ярилцлаа.

Уулзалтад Хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн нар болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан чиглэлийн ажлын хэсгийнхэн оролцож Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахын тулд хийж буй ажил, Олон улсын хамтын ажиллагааны бүлэг /ICRG/-тэй тохиролцсон эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөөг хэрхэн биелүүлж байгаа талаар танилцуулав.

Австрали Улсын Элчин сайд Дэйв Воусэн, Хороо богино хугацаанд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байгааг онцлон дурдаад Олон улсын хамтын ажиллагааны бүлэгтэй тохиролцсон эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөөг биелүүлэхтэй холбоотойгоор дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжтойгоо илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх