Спортын клубыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжилтийг хангах орон тооны бус зөвлөлийн дүгнэлт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалаар Спортын клубыг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан фитнесс клубыг магадлан итгэмжилж, батламж олголоо.
“Zaya`s”, Ханан жим”, “Максимус”, “Wise gym”, “Титан”, “Эмпайр”, “Gold`s gym” фитнесс клубуудыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн “Фитнессийн чиглэл”-ээр тус тус хоёр жилийн хугацаатай, “Adrenalin”, “Макс спиннинг”, фитнесс клубуудыг мөн өдрөөс эхлэн “Фитнессийн чиглэл”-ээр нэг жилийн хугацаатай тус магадлан итгэмжиллээ. Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн спорт клубын тоо 13 болж, иргэдэд биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний үйлчилгээг стандартын шаардлага хангасан эрүүл, аюулгүй орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал, хөтөлбөрөөр хичээллэх боломж бүрдэж байна.
Магадлан итгэмжлэгдсэн спорт клубын батламжийг БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг гардууллаа.