Зөвшөөрөлгүй баригдсан тоосгон 20 гараашийг албадан буулгах ажил эхэллээ

2019 оны 12-р сарын 19 өдөр, 10 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
79432841_2377514025893545_8372148529975525376_o

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39 дүгээр байрны хойд тал, 40 дүгээр байрны зүүн тал, түргэн тусламжийн 102 төвийн авто баазын өмнө талд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон 20 гараашийг Засаг даргын захирамжаар албадан буулгах ажил эхэллээ.
Энэхүү ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагдаагийн газар, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг даргын ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Өмнө нь ажил хариуцсан хэлтсүүдээс хууль, эрх зүйн хүрээнд зөвшөөрөлгүй, хууль бусаар барьсан гараашийн эздэд газрыг чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлж, өдөр тутмын сонин хэвлэлээр мэдээллийг зарласан юм.
Тус орчинд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/750 тоот захирамжаар 6 дугаар хорооны цогцолбор барилга барих 500 мкв газрыг дүүргийн нэр дээр олгосон байдаг гэж 
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.229.12.***)
    2019/12/19 12:52

    Одоо тэгээд Богд ууланд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг яах вэ. Буулгах уу. чадах уу. Хэрэв чадвал та нарыг дараагийн сонгуульд 100, 200 хувь дэмжинэ. Тэнд чинь зориулалтын бусаар орон сууц барьчихаад байна. Иргэдийн контейнер, грашийг ч амархан буулгах юм.

    (0) (0)