Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид код бичих аргачлалаас суралцлаа

2019 оны 12-р сарын 18 өдөр, 10 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
79885709_466027804326520_5692045528037064704_n_20191217045208

Мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “10.000 програмист” төслийн хүрээнд нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь Codercub ХХК-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Hour of Code” сургалтыг 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар инновацын төвд зохион байгууллаа.

Тус сургалтад 11-18 насны 127 сурагч хамрагдаж, Олон улсын анхан шатны Код бичих аргачлалаас суралцан сертификат гардан авлаа. Сургалтын үеэр Монгол Улсын Их сургуулийн Hackum, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  Sys&CoTech клубын оюутан залуус хүрэлцэн ирж, өөрсдийн хийсэн бүтээлээ танилцуулж, мэдээлэл технологийн мэргэжлийг сурталчлан таниуллаа.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх