“Татварын бүртгэл – 2019” олимпиадын шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2019 оны 12-р сарын 17 өдөр, 16 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
79273602_2636501886437863_4945402752533528576_o

Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч, татварын мэргэшсэн зөвлөх Я.Мишиглүндэн агсны нэрэмжит “Татварын бүртгэл – 2019” улсын VI олимпиадын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ удаагийн олимпиадад 271 хүн мэдлэг чадвараа сорьсноос

Оюутан ангилалд

1-р байр – Э.Болор /МУИС-Бизнесийн сургуулийн оюутан/

2-р байр – Г.Мөнхтүвшин /Мандах их сургуулийн оюутан/

3-р байр – Д.Халиун /Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутан/

Нягтлан бодогч ангилалд

1-р байр – Т.Энхсайхан /Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш/

2-р байр – А.Шижирбаатар /“Шинэ Их Тэрбум Аудит” ХХК Аудиторын туслах/

3-р байр – Д.Мөнхжаргал /Мандах их сургууль Дархан салбарын багш/ нар тус тус шалгарсан байна.

Шилдэг оролцогчдод мөнгөн шагнал, цом, өргөмжлөл, Бааз системийг ашиглах эрх, ивээн тэтгэгч Грийн ХХК-ийн гарын бэлэг “Зөв Монгол брэнд”-ийн хатаасан аарц тус бүр дагалдсан юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ТЕГ-ын ТУХАГ-ын дарга Ц.Энхжавхлан, сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, ТТХГ-ын татварын улсын ахлах байцаагч Я.Батжаргал, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Ц.Болормаа,” Бааз систем” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмаа, Я.Мишиглүндэн агсны хүү М.Болдбаатар нар оролцож олипиадын шилдэг оролцогчдод шагнал гардуулан өглөө.

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс олимпиадыг 6 дахь жилдээ хамтран зохион байгуулсан “Бааз систем” ХХК, дэмжиж ажилласан Татварын ерөнхий газрын хамт олонд талархал илэрхийлж дурсгалын цом гардуулсан юм.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх