Б.Амархүүд оноосон ялыг хүчингүй болгож, батлан даалтад гаргалаа

2019 оны 12-р сарын 17 өдөр, 12 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amarhuu

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр /2019.12.17/ өглөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой (Хоёр жилийн хорих ял) Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд хар тамхи хэрэглэсэн хэргээр ял сонссон шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцов.

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа.

Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд нь авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх