Орц: Үхрийн мах – 1 кг
Хар перец –бага зэрэг
Давс – бага зэрэг
Хачир: Гоймон – 500 гр
Төмс – 300 гр
Сүмс: Сонгино – 1 ширхэг
Шар лууван – 2 ширхэг
Улаан лооль -3 ширхэг
Гурил – бага зэрэг Яншуйны иш
Хийх арга: Үхрийн гуяны цул махаар хийнэ. Махаа 3-4 цаг чанаж зөөлрүүлнэ. Эсвэл амтлаад зориулалтын саванд жигнэсэн ч болно. Маханд часхийсэн амт оруулах гэж хичээх хэрэггүй, харин зөөлөн хатууг нь тааруулж чанах нь л чухал. Гэхдээ мэдээж давс, хар перец гэх мэт амтлагч орно. Чанах хугацаандаа ус нэмэлгүйгээр махаа эргүүлж тойруулж байвал сайхан шөл гарч, дараа нь сүмс хийж болно. Махыг 1-1,5 см зузаантай хэрчиж таваглана.
Хачир: Хачирт гоймон, төмс мэтийг хэрэглэж болно. Төмсөө эхлээд чанана. Дараа нь нухаш хийх, эсвэл тёркдоод, тосгүй шарах гэх мэт олон арга байна. Гоймонгоо давстай буцалсан усанд хийж чанаж бэлэн болгоно.
Сүмс: Мах чанасан шөлөө ашиглана. Сонгино, шар лууван, улаан лооль зэргийг шарж бэлтгэнэ. Бас шарсан яс, хуурсан гурил зэргээр амт, бор өнгө оруулна. Мөн сармис, яншуйны иш, бага зэрэг элсэн чихэр, улаан лооль хийж амт оруулж болно. Ясаа шөлөндөө хийж хагас цагаас нэг цаг орчим зөөлөн буцалгана. Бэлдсэн бусад зүйлээ хийж зугуухан хутгана. Соус бор өнгөтэй болох ёстой. Бага зэрэг давс нэмж болно. Энэ бүхний эцэст ясаа аваад үлдсэнийг нь миксэрдэж зутан шиг болгоно.