Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дундговь аймаг Сайнцагаан суманд иргэн Б-гийн гэрт хулгай орж 500 гаруй жилийн өмнөх Есөн эрдэнийн Жадамба гэх судар алдагдсан хэргийг илрүүллээ. Уг хэргийг 1994 онд төрсөн Дундговь аймгийн харьяат И үйлдсэн болохыг тогтоож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байна. Мөн уг судрыг худалдан авсан М,М нарыг шалгаж байна.
500 жилийн түүхтэй Есөн эрдэнийн Жадамба судар хулгайлсныг илрүүллээ
2019 оны 12-р сарын 16 өдөр, 15 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )