Төв аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төв (ЭМТ)-ийн түргэн тусламжийн автомашин 2017 онд эвдэрч, дахин ашиглах боломжгүй болсноор аймгийн ЗДТГ-аас 2010 онд үйлдвэрлэсэн хуучин УАЗ-469 маркийн автомашин авч, ашиглаж байсан юм.
Тухайн машинаар алслагдсан хөдөөгийн иргэдэд эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг М.Энхболд гишүүн онцгой анхаарч, Эрүүл мэндийн сайдад хандсаны үр дүнд ЭМЯ-аас Баянжаргалан сумын ЭМТ-д түргэн тусламжийн шинэ авто машин шийдвэрлэн өгсөн байна.
Баянжаргаланчууд маань одооноос чанар, стандартын шаардлага хангасан түргэн тусламжийн шинэ автомашинаар үйлчлүүлэх боломжтой боллоо.