Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр энэ онд 137189 иргэн үйлчлүүлжээ.
Төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгт төвлөрүүлэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээ, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн үйлчилгээ, Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээ, Ахмадын орон сууц хөтөлбөрийн бүртгэлийн үйлчилгээ, Газар зохион байгуулалтын албаны үйлчилгээ, Иргэний бүртгэлийн үйлчилгээ, Сүхбаатар дүүргийн нотариатын үйлчилгээ, Улаанбаатар хотын банк зэрэг 8 төрлийн 64 үйлчилгээг 137189 иргэдэд хүргэн ажиллаж байна.
Мөн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх иргэдийн цаг, хугацааг хэмнэх зорилгоор дүүргийн татварын хэлтсээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хураамжийг баталгаажуулах, нэхэмжлэлийн дугаар үүсгэн код олгох, татвар төлөгчөөр бүртгэж авах, мэдээлэл зөвлөгөөг татварын улсын байцаагч 2400 гаруй иргэдэд тодорхой хугацаатайгаар үйлчилгээгээ хүргэж татварын мэдээллийн санд баяжилт хийсэн байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, бодлого зорилтыг танилцуулах хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар үнэн зөв бодитой мэдээлэл хүргэхээр “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн мэргэжилтнүүд ЗДТГ-ын албан хаагчдад болон хорооны иргэдэд сургалтыг зохион байгуулан данс нээх үйлчилгээг иргэдийн саналын дагуу бүртгэл хийж үйлчиллээ.
”ГЭРЭГЭ КИОСК” төхөөрөмжийг ашиглан иргэд банкинд дугаарлан зогсох шаардлагагүйгээр Улсын бүртгэлийн 60 төрлийн үйлчилгээний төлбөрийг банкны картыг уншуулан төлөх боломжийг нэг цэгээрээ дамжуулан иргэдэд хүргэж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2019 онд зөвхөн “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр 137189 иргэнд үйлчилжээ
2019 оны 12-р сарын 16 өдөр, 11 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )