“Нэг зорилго-Нэгдсэн шийдэл 2019” хэлэлцүүлэг болов

2019 оны 12-р сарын 13 өдөр, 16 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
80328762_3170567089638365_6628413286930972672_o

Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууд нэгдэн “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл 2019” хэлэлцүүлэг хийв. Арга хэмжээг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар нээж, үг хэллээ.
“Нэг зорилго-Нэгдсэн шийдэл 2019” хэлэлцүүлэгт оролцогчид “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэл”, “Хөрөнгийн зах зээлийг дэмжих татварын орчинг бий болгох нь, “Бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт болон чанарыг сайжруулах нь”, “Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих нь”, “Хөрөнгийн зах зээлийн өртөг зардлыг бууруулах нь” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, санал солилцов.
Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, хөрөнгийн зах зээлийн оролцогчид, дэд бүтцийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, мэргэжлийнхэн гээд бүх талын төлөөлөл нэгдэж салбарынхаа асуудлыг тал бүрээс нь ярилцан, цаашдын хөгжлийн чиг хандлага, гарц шийдлийг хамтран хайж байгаагаараа онцлог бөгөөд өндөр ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд тасраад байсан энэ хэлэлцүүлэг, уулзалт нь нэг зорилгын төлөө нэгдэж ажиллах, харилцан ойлголцож, яриа хэлэлцээр шийдэлд хүрэхэд нөлөөтэй, хөрөнгийн зах зээлийнхэнд үгүйлэгдсэн чухал арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид онцолж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх