МАХН, Иргэний нийгмийн байгууллагууд тэмцлээ үргэлжлүүлнэ гэв

2019 оны 12-р сарын 13 өдөр, 15 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_7887

Нийслэлийн 2020 оны төсөвт автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан билээ. Энэ төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж, “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр МАХН-ын төлөөлөл болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарласан юм.
Хуралд МАХН дэд дарга Ц.Оюунбаатар, СХД-ийн Мянгатын дарга С.Орхонбаяр, “Машинтай жагсаал” холбооны тэргүүн Б.Энхбат, Монголын хүний төлөө намын тэргүүн Х.Бат-Ялалт, Баянгол дүүргийн ард иргэдийн төлөөлөл, Ард түмний штабын дэд тэргүүн О.Баярсайхан, “Гүрэнт Монгол” хөдөлгөөний тэргүүн Б.Базарраа, дэд тэргүүн Э.Өлзий саруул, Удирдах зөвлөлийн Д.Мягмарсүрэн нар оролцож байр сууриа илэрхийлсэн юм.
Тэд” Автозам ашигласны төлбөрийг нэмэх асуудлыг зогсоох. Татварыг нэмэгдүүлснээр зам засварын ажлыг чанаржуулна, түгжрэлийг бууруулна гэж байгаа ч энэ нь бодит байдал дээрээ сонгуулийн мөнгө босгох арга гэж үзэж байна. Тиймээс бидний тавьж буй шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно” гэдгээ мэдэгдсэн юм. Тэдний байр суурийг хүргэе.

-МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “МАН-ын гишүүд дур мэдэн жолооч нараас авах татвараа тав дахин нэмлээ. Энэ бол ядарсан ажилгүй иргэдээ дээрэмдэж, сонгуулийн мөнгө босгох гэсэн бусармаг арга юм. МАХН, Автомашинтай жагсагчдын хөдөлгөөн, бусад нам болон төрийн бус байгууллагуудтай хамтран энэхүү тэмцлийг цаашид үргэлжүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. Бид иргэд ирээдүй хойч үе болон өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Нэгдэх хэрэгтэй” гэсэн юм.

– Баянгол дүүргийн ард иргэдийн төлөөлөл “Би БГД-ийн иргэд, сонгочдыг төлөөлж энэ хуралд оролцож байна. Нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ амьдралыг тордож, хөгжүүлэхийн төлөө бус харин тэдний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаад туйлаас харамсаж байна. Энэ татварын нэмэгдлийг монголчууд бүгдээрээ эсэргүүцэж байна. Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж ажиллаасай гэж иргэд тэдэнд саналаа өгсөн. Гэтэл өнөөдөр нийслэлийн ИТХ-д нэр дэвшчихээд, тэмдэгийг нь энгэртээ гялалзуулчихаад ард иргэдийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр албан тушаалтнууд гудамжаар алхахаасаа ичээсэй. Бид өмнөөс нь ичиж байна. Тиймээс нийслэлийн ИТХ-ыг тар гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөл, эх хүний төлөөлөл үгээ хэлж байгаагийн хувьд бид тэмцлээ цааш нь үргэлжлүүнэ. Энэ тэмцэлд нэгдэж байгаагаа хэлж байна” гэв.

-Монголын хүний төлөө намын тэргүүн Х.Бат-Ялалт “Улс төрийн эрхэм түшээд, нийслэлийн удирдлагууд сонгууль дууссаны маргааш нар мандахгүй юм шиг ярьдагаа болих хэрэгтэй. Ард иргэдээ хуурч мэхлэх хэрэггүй. Өнөөдөр эрх баригчдын гаргасан алдаа бүрийг ярина гэвэл бүтэхгүй болж. Төр өөрөө гэмт бүлэглэл болчихсон байна. Улс төр, бизнесийн салбарынхан нийлээд гэмт бүлэглэлийг үүсгэж байна. Эх орон, ард түмний эсрэг ашиг олох зорилгоор, шунахайн сэдлээр төрийн эрх мэдлийг авдаг арчаагүй улстай болсон байна. Тиймээс бид 2020 онд сонгуулийн энэ шударга бус зарчмыг өөрчлөх болно. Дахин монголчуудыг мөнгөөр худалдаж авах, хуурч мэхлэхыг оролдох юм бол ард түмэн босно шүү. Иргэний дайн үүснэ шүү. Үүнээс бид татгалзахгүй. Шаардлагатай бол юу ч хийхэд бэлэн байна. Нийслэлийн ИТХ, МАН-ынхан ард түмнийг битгий басамжлаарай. Монголчууд нэгдээд босвол та нарыг тараах байтугай босч чадна шүү. Үүнийг түүх гэрчилнэ” гэв.

-“Гүрэнт Монгол” хөдөлгөөний тэргүүн Б. Базарраа “Автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болсон шийдвэр гарснаас хойш бид үүний эсрэг тэмцэж байгаа. Бид яагаад тэмцээд байна вэ гэвэл 1-2 хувиар нэмэгдсэнгүй, тав дахин нэмэгдчихээд байна. Үүнийг ядуу Монголын туйлдсан иргэд хүлээн зөвшөөрч чадахгүй. Өнөөдөр гэр хорооллын иргэд түлш түлээ, идэх хоол, хоногийн талхаа авах гэж зүдэрч байна. Гэтэл Нийслэлийн зЗсаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хотын дарга С.Амарсайхан, ИТХ-ын тэргүүлэгчид үүнийг үл ойшоож, ийм шийдвэр гаргаж байна. Энэ шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцэлээ үргэлжлүүлэх болно. Иргэдийн халаас руу гараа дүрэхээ болих үед энэ тэмцэл зогсоно” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (103.229.12.***)
    2020/01/01 17:14

    Ард тумэн хавараас тэмцэх хэрэгтэй шуу дээ ардын нам арай л байна шуу бух юмны унэ татвар нэмэгдсэн долларь тэнгэрт гарлаа ард тумний амьдрал маш хэцуу байна шуу дээ

    (0) (0)