Жүжигчин Ж.Баясгалан эхнэрийнхээ хамт дуулсан дууныхаа шинэ клипийг цацжээ. Автын осолд орж, хүнд гэмтсэн ч уран бүтээлээ үргэлжлүүлж яваа жүжигчин уран бүтээлээ орхилгүй үргэлжлүүлж яваа нь олон урам зориг өгдөг.
“Чин зүрх” нэртэй дууны клипийг далайн эрэг дээр хийсэн бөгөөд эхнэр Э.Мөнхтуяа нь тоглосон нь олны сонирхлыг татаж байгаа юм.
Харин жүжигчин Ж.Баясгалан шинэ дууны клипнийхээ талаар өөрийн цахим хуудастаа “Туулж яваа амьдралын түүхээсээ хуваалцсан илтгэл минь олон хүнд хүрч урам зориг өгсөн гэдгийг сонсох өөрт минь урам болон урагшлах хүч нэмэв. Хайр агуу хүчтэй шиг дуу тийм их хүчтэй. Хайр гэрэлтсэн харцаар биесээ ширтэн бидний дууг сонсож амандаа аялаасай хэмээн аз жаргал баяр баясал төрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж хамтдаа дуулсан энэхүү дуугаа бэлэг болгон өргөж байна. Хүлээн авна уу!” хэмээн бичсэн байна.
Ёстой сайхан уран бүтээлээ. Хүүхдүүдээ цээжилтэл нь сонсож дагаж дуулж байнадөө. Хосууддаа аз жаргал хүсье