Өнөөдөр Сүхбаатар дүүргийн удирдлагууд мэдлэг, чадвар, урлаг, спортын амжилтаараа үе тэнгийн найзуудаа манлайлсан 2019 оны шилдэг хүүхдүүдэд шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ. Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулалтанд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 46 сургуулийн 68 хүүхдийн материал ирснээс хүүхэд бүрийн үзүүлсэн амжилтаар “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд”, Шилдэг тамирчин хүүхэд” гэсэн номинацид 10 хүүхдийг шилдгээр тодруулсан байна. Үүнд,
Шилдэг оюунлаг хүүхэд:
1. Т.Сүндэр /Монгол Оросын хамтарсан сургуулийн 11а ангийн сурагч
2. Б.Энхбаясгалан /1-р сургуулийн 12в ангийн сурагч/
Шилдэг бүтээлч хүүхэд:
1. А.Саранжил /11-р сургуулийн 11а ангийн сурагч/
2. У.Солонго /1-р сургуулийн 12а ангийн сурагч/
Шилдэг авьяаслаг хүүхэд:
1. Ж.Очиржав /Монгол Улсын Консерватори ЕБС-ийн 9б ангийн сурагч
2. Ч.Мянганбаяр /1-р сургуулийн 12в ангийн сурагч/
Шилдэг манлайлагч хүүхэд:
1. А.Тэмүүлэн /31-р сургуулийн 12в ангийн сурагч/
2. Б.Энэрэл /Байгаль-эх лицей ахлах сургуулийн 12в ангийн сурагч/
Шилдэг тамирчин хүүхэд:
1. Б.Хулан /Монген сургуулийн 8д ангийн сурагч/
2. Х.Сүхбат /Байгаль-эх лицей сургуулийн 11б ангийн сурагч/
Сурлага, урлаг, спорт, авьяас, мэдлэг, манлайллаараа үе тэнгийн найзууддаа үлгэр, дууриал болсон хүүхдүүд та бүхэндээ халуун баяр хүргэе гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Сүхбаатар дүүргийн 2019 оны шилдэг хүүхдүүд тодорлоо
2019 оны 12-р сарын 12 өдөр, 15 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )