“Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг” ТББ аас 2 жил тутам зохион байгуулдаг гагнуурчдын ур чадварын улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн шинэ оны босгон дээр ГММСҮТөв дээр дээр амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээн цахилгаан гагнуур, хагас автомат, аргон, хийц буюу эцсийн бүтээгдэхүүн угсрах гэсэн 4 төрөлд нийт 32 байгууллагын 165 гагнуурчин оролцлоо.
Энэ жилийн тэмцээнд оролцогчид анх удаа хийцийн төрлөөр ур чадвар сорьж, “Panasonic”, “Kemppi” зэрэг гагнуурын хамгийн сүүлийн үеийн аппарат болон БНСУ-ын “CHO SUN” брэндийн электродууд дээр ажилласнаараа онцлогтой байв.
Төрөл тус бүрд медаль хүртсэн оролцогчдыг танилцуулвал:
- Цахилгаан гагнуур / 74 гагнуурчин /
- 1. Х.Бямбажав “MCS” ХХК
- 2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
- 3. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК
- Хагас автомат / 37 гагнуурчин /
- 1. Б.Өлзийбуян “Хасу-Мегаватт” ХХК
- 2. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК
- 3. Б.Занданбат “Гурванмөнх” ХХК
- Аргон гагнуур / 39 гагнуурчин /
- 1. С.Баасанхүү “Хасу-Мегаватт” ХХК
- 2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
- 3. Т.Оюун-Эрдэнэ “Хасу- Мегаватт” ХХК
- Хийц эцсийн бүтээгдэхүүн / 15 гагнуурчин /
- 1. Д.Нямрагчаа “Хасу-Мегаватт” ХХК
- 2. Т.Оюун-Эрдэнэ ”Хасу-Мегаватт” ХХК
- 3. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
Мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь 17, ахмад нь 47 настай байсан юм. Мөн Дэлхийн ур чадвар /WORLDSKILLS competition/-ын тэмцээнүүдийн оролцогчид ур чадвараа сорьсон нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо.
Төрөл тус бүрийн эхний 3 байр эзэлсэн гагнуурчдыг 300.000-900.000 төгрөгийн шагналаа. Мөн 2020 онд БНХАУ-д болох олон улсын гагнуурчдын ур чадварын “ARC CUP-2020” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
Шүүгчдийн зүгээс гагнуурчдын ялангуяа залуучуудын ур чадвар ихээхэн дээшилсэн гэдгийг онцоллоо.
ММСГН-ийн зүгээс тэмцээнийг ивээн тэтгэсэн ААН-үүд, тэмцээнд оролцсон гагнуурчид, шүүгчид, хамтран ажилласан бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байна.